Sunday, January 10, 2016

“Монгол шуудан”-гийн хувьцааг анхдагч зах зээлд амжилттай арилжив.

ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГААР "МОНГОЛ ШУУДАН" ХК-ИЙН ОЛОННИЙТЭД САНАЛ БОЛГОСОН 33.859.363 ШИРХЭГ ЭНГИЙН ХУВЬЦААГ 6.263.982.155.00 ТӨГРӨГӨӨР АРИЛЖАВ.

ҮНЭТ ЦААСНЫ ХОЁРДОГЧ АРИЛЖААГААР "I" БОЛОН  "II" АНГИЛАЛД БҮРТГЭЛТЭЙ 20 ХУВЬЦААТ КОМПАНИЙН НИЙТ 4.313 ШИРХЭГ ХУВЬЦАА АРИЛЖИГДСАН БАЙНА.

Thursday, January 7, 2016

Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг залилсан хэрэг гарчээ
Төрийн нэр барин жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг залилсан хэрэг удаа дараа гарчээ. Тодруулбал, Нийслэлийн засаг даргын тамгын газрын нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга М.Отгонбаярын нэрийг барьж Дундговь, Өвөрхангай, Говьсүмбэр, Хэнтий, Булган, Дархан-Уул, Төв зэрэг аймгуудын сумдаар 2014 оноос эхлэн жижиг дунд үйлдвэрлэлэл дэмжих төсөлд шалгарсан тул гаалийн хураамж төлөх шаардлагатай байна гэж худлаа хэлж залилан мөнгө шилжүүлж авсан нь тогтоогдсон байна. Мөн дээрх этгээд нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байхдаа дахин ийм үйлдлээ давтсан байна. Иргэдэд сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Wednesday, January 6, 2016


Монголын Баялаг Бүтээгч Залуучуудын Холбооны зорилго:
Залуу бизнесс эрхлэгчдийг эх орон, ард түмнийхээ төлөө бүтээлчээр ажиллаж амьдрах, баялаг бүтээгчдийн тоог нэмэгдүүлэх, шинийг санаачлах, ёс зүйт байдлыг бий болгоход нь туслах, ард түмнийхээ түүх соёл, ёс заншлын ариун уламжлалыг өвлүүлэх, залуу бизнесс эрхлэгчдийг хөгжлийг урамшуулан дэмжих,баялаг бүтээгчидтэйгээ хамт тив дэлхийд өрсөлдөхүйц болох явдал юм.
Монголын Баялаг Бүтээгч Залуучуудын Холбооны зорилт:
1. Монголын залуу бизнесс эрхлэгчид болон соёл урлаг, спортын салбарын залуучуудыг чадавхижуулж тэдний үзэл санааг нэгдмэл болгох.
2. Баялаг бүтээгч залуусын үйл ажиллагаанд зөв менежмэнт шилдэг арга барилыг нэвтрүүлж нэгдсэн брэндийг бий болгох.
3. Баялаг бүтээгч залуусын гадаад дотоод харилцаа холбоог нээн өгч нэмэгдүүлэх.
4. Тогтсон системд оруулж нэгдсэн бодлого үйл ажиллагаагаар хангаж байх.
5. Баялаг бүтээгчдийг Төр засгаас дэмжүүлэх олон талт арга хэмжээг зохион байгуулах.
6. Баялаг бүтээгчдийн эрх ашгийг хамгаалах.
7. Залуучуудын нийгэм дэхь идэвхи оролцоог нэмэгдүүлэх.
Монголын Баялаг Бүтээгч Залуучуудын Холбооны зохион байгуулалтын талаар:
1. Ерөнхийлөгч
2. Ерөнхий нарийн бичгийн дарга
3. Удирдлага хамтын ажиллагааны газар
4. Бодлого төлөвлөлтийн газар.
5. Бодлого хэрэгжилтийг зохицуулах газар.
6. Мэдээлэл судалгаа олон нийттэй харилцах газар.
7. Хамтын Хүч сан.