Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг залилсан хэрэг гарчээ
Төрийн нэр барин жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг залилсан хэрэг удаа дараа гарчээ. Тодруулбал, Нийслэлийн засаг даргын тамгын газрын нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга М.Отгонбаярын нэрийг барьж Дундговь, Өвөрхангай, Говьсүмбэр, Хэнтий, Булган, Дархан-Уул, Төв зэрэг аймгуудын сумдаар 2014 оноос эхлэн жижиг дунд үйлдвэрлэлэл дэмжих төсөлд шалгарсан тул гаалийн хураамж төлөх шаардлагатай байна гэж худлаа хэлж залилан мөнгө шилжүүлж авсан нь тогтоогдсон байна. Мөн дээрх этгээд нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байхдаа дахин ийм үйлдлээ давтсан байна. Иргэдэд сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
No comments:
Post a Comment